Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ БА ИРГЭНИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-10-09 05:31 40

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын ХамтынАжиллагааны Нийгэмлэгийн"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж буй "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэв сургалт нь Дархан-Уул аймагт өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр эхэллээ.

Энэхүүсургалт нь Иргэний хуульд заасан"Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ”сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хамтран ажиллах гэрээний харилцаанд шүүгчийн хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хамрагдаж байна.


 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад