Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ


ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ 

Давж заалдах гомдол гаргах

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар:

        Иргэн таны нэхэмжлэл /өргөдөл/-тэй хэргийг анхан шатны журмаар буюу Сум дундын 7 дугаар шүүх хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т зааснаар:

        Иргэн та давж заалдах гомдлоо Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд байрлах Сум дундын 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах эсхүл Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

        Таны давж заалдах гомдлыг шүүх хүлээн аваад эсрэг талд танилцуулан бичгийн тайлбар авч болно. Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд таны гомдлыг хэргийн хамт 3 хоногийн хүргүүлнэ.

        Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх нь таны гомдолтой хэргийг хүлээн авч хуульд зааснаар 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар:

        Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.

        Давж заалдах гомдолд дараахь зүйлийг заана.

1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа

2.гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

3.аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа

4.шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа

5.гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт зэргийг заасан байна.

6.Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.

        Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг, бусад нэхэмжлэлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээндээ улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлнө.

        Хэрвээ улсын тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ төлбөр төлж чадахгүй болохыг нотлосон баримтын хамт анхан шатны шүүхэд гаргана.

        Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

Давж заалдах гомдлыг хүлээн авах

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар:

        Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч, буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна.

        Нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй.

        Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

Давж заалдах гомдлоосоо татгалзах

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар:

        Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.

Шүүх хуралдаанд биечлэн оролцох

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар:

        Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай бичгээр хүсэлт гаргавал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй.

        Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд зааснаар:

        Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх бөгөөд давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хэргийг шийдвэрлэнэ.

        Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч даргална. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

        Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэж дараа нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргаж хоорондоо харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөв.
 
Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад