Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

        2016 оны 05 сарын 13-ний өдрийн Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулиар Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байршиж үйл ажиллагаа явуулж байна.

        Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Дархан-Уул аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу харъяалан хянан хэлэлцэхээр хуульчлагдсаны дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын Захиргааны болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байна.

        Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 3 шүүгч, шүүгчийн туслах 2, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Ц.Туяа, шүүгчийн туслах О.Орхончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар ажиллаж байна.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР

- Хөвсгөл аймагт төрсөн

- 1990 онд Цэргийн Нэгдсэн дээд сургуулийг Команд, ЯЦБМ-ны ашиглалтын инженер мэргэжилээр,

- 1995 онд МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургуулт хуульч, эрх зүйч мэргэжилээр төгсөж,

- 2008 онд Хууль зүйн ухааны магистр,

- Монгол улсын шүүхийн шүүгчийн "Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.

- 1990 1993 онд Ардын армийн … дугаар тусгай салааны захирагч, Ротын захирагч

- 1995 онд Улсын Ерөнхий прокурорын газар реферэнт, Нийслэлийн прокурорын газар Боловсон хүчний асуудал хариуцсан прокурор

- 1996 онд Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор

- 1996 оноос Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд туслах шүүгч

- 1999 оноос Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч

- 2013 оноос Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн ерөнхий шүүгч,

- 2015 оны 06 дугаар сарын 20-ноос хүртэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

- 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ


ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад