Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хуулийн нэмэлт өөрчлөлт

2017-04-21 07:53 436

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                            Улаанбаатар хот

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2002 оны 01 дүгээрсарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай 1201 дүгээр зүйл нэмсүгэй:

"1201 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

12011. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

12012. Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсхүл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, эсхүл гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлд заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2017 оны 01 сарын 26 өдөр                                                                                                           Төрийн ордон,Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт "оролцогчид” гэсний дараа ", арбитрын ажиллагааны талууд,” гэж, "шүүгч” гэсний дараа", арбитрч” гэж, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийн "болон” гэсний дараа " арбитр,” гэж, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсгийн "албан тушаалтан” гэсний дараа ", арбитрч” гэж, 266 дугаар зүйлийн 266.1 дэх хэсгийн "албан тушаалтан” гэсний дараа ", арбитрч” гэж тус туснэмсүгэй.

 

2 дугаар зүйл. Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар сарын 02 өдөр                                                                                              Төрийн ордон,Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалт, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгийн "нийтэд учирсан гамшигт байдал,” гэснийг "гамшиг,” гэж, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгийн "нийтэд учирсан гамшигт байдлыг” гэснийг "гамшгийг” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн "байгалийн” гэснийг, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгийн "байгалийн” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад