Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2017-10-02 11:45 33

2017.10.02                                                                   №30                                                                  Дархан

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал, шүүгч Т.Батжаргал, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 06 дугаар сарын 08-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоор Б.Пүрэвсүрэн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаарзүйлийн 148.3/, У.Цогзол /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1/ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 07 дугаар сарын 26-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн бичсэн гомдлоор Б.Баяржаргал, Б.Баярсайхан нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 18-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн бичсэн гомдлоор Д.Золбоод/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 25-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 496 дугаартай "Ялыг нийцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгчийн бичсэн гомдлоор С.Сайнтөрд холбогдох материалыг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

13

3

31

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад