Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2017-10-11 03:57 26

 2017.10.10                                                           31                                                           Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 05 дугаар сарын 26-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоорД.Бадюутад /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаарзүйлийн 148.3/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Д.Бадюутад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 16-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Л.Чулуунцэцэгт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3/-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн бичсэн гомдлоор Е.Батболорт/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 15-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Б.Анх-Ачид/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг удирдлага болгон Б.Анх-Ачид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгчТ.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй2017 оны 07 дугаарсарын 20-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдлоор Ж.Бат-Очирт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

18

2

27

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад