Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2018-01-15 15:43 54

2018.01.15                                                                       03                                                                       Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 16-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 327 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн бичсэн гомдлоор Г.Баярмагнайд/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээрзүйлийн 3 дахь хэсгийн 3.1/-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн бичсэн гомдлоор А.Түвшинжаргалд/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаарзүйлийн 148.2/-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын 2017 оны 12дугаар сарын 11-ний өдрийн 202 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч холбогдогч, түүний өмгөөлөгчийн бичсэн гомдлоор Ц.Энхтөрд /Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-т/ холбогдох захиргааны зөрчлийн тухай материалыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 09 дүгээр сарын 22-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын бичсэн гомдлоор А.Батбаатар, Н.Болормаа нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

12

2

35

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад