Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2018-03-06 02:32 200

 2018.03.05                                                         05                                                         Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоорӨ.Чулуунбаатарт/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаарзүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч холбогдогчийн бичсэн гомдлоор Б.Чингүн, Г.Золжаргал нарт /Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.4-т/ холбогдох захиргааны зөрчлийн тухай материалыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 7, 8-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч холбогдогчийн бичсэн гомдлоор А.Уранзаяад /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т/ холбогдох захиргааны зөрчлийн тухай материалыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 7, 8-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр С.Дамдинсүрэнд /Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т/ холбогдох захиргааны зөрчлийн тухай материалыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 7, 8-д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж шийдвэрлэсэн2017 оны 12 дугаар сарын 06-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 362 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоор Д.Амгаланд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 373 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн бичсэн гомдлоор Л.Эрдэнэбилэг, З.Хишигжаргал, Ц.Төмөрсүх нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 08-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 311 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нар, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн бичсэн гомдол болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Л.Нямсүрэн, Б.Сүрэнцэцэг нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

25

1

46

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад