Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2018-06-11 17:05 54

2018.06.11                                                                    15                                                                    Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн бичсэн гомдлоор А.Калилагүлд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Д.Энхжавхланд /Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т/ холбогдох захиргааны зөрчлийн тухай материалыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулынилтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2.7 дугаар зүйл, 8 дугаар зүйлд тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

3. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөнгийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоор Д.Батсайхан, Д.Батцэнгэл нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаарзүйлийн 98.2-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэнэ

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 275 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.Пүрэвсүрэнд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1/, Б.Мижиддоржид /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн гаргасан давж заалдах эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

8

-

28

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад