Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-02-20 09:48 42

2019.02.20                                                   №05                                                   Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Пүрэвсүрэн, Б.Мижиддорж нарт холбогдох 201509000893 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 21.2 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар 1.д заасныг удирдлага болгон шүүгдэгч Б.Пүрэвсүрэн, Б.Мижиддорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолтой Х.Нямтулгад холбогдох 1818007810450дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Удвалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 975 дугаар шүүгчийн захирамжтай Б.Хадбаатарт холбогдох 1818004980391дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан давж заалдах эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 414 дугаар шүүгчийн захирамжтай С.Лхагвачулуунд холбогдох "Ялыг дүйцүүлэн хасах тухай” ялтан С.Лхагвачулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийтгэвэртэй Н.Ононд холбогдох 0017564 дугаартай зөрчлийн хэргийг холбогдогч Н.Ононгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар 1.д заасныг удирдлага болгон холбогдогч Н.Ононд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар шийтгэвэртэй С.Болорчулуунд холбогдох 1818000477 дугаартай зөрчлийн хэргийг холбогдогч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, захиргааны арга хэмжээ авсан шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

11

1

20

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад