Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-02-28 05:06 32

2019.02.27                                                       №06                                                       Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолтой Б.Алтанбаатарт холбогдох 1818006290515 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Алтанбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар 1.д заасныг удирдлага болгон шүүгдэгч Б.Алтанбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11:30 цагт хянан хэлэлцэхээр товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолтой Б.Билгүүнд холбогдох 1818007630470 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолтой О.Мөнх-Оргил, А.Амур нарт холбогдох 1818007030483 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолтой Л.Нямсүрэн, Б.Сүрэнцэцэг нарт холбогдох 201609000349 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой Б.Отгонзаяад холбогдох 1718000780145дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусга ангийн 17.2 дугаар зүйлийн 2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1098 дугаар шүүгчийн захирамжтай О.Сайханбаярт холбогдох 201609000609 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

24

6

-

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад