Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-03-20 09:55 55

2019.03.20                                                            №08                                                            Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийтгэвэртэй Н.Ононд холбогдох 0017564 дугаартай зөрчлийн хэргийг холбогдогч Н.Ононгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13.д зааснаар анхан шатны шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой Д.Мөнгөнтулга, Ц.Энхбаяр, А.Болд-Эрдэнэ нарт холбогдох 201509000506 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар 1.д заасныг удирдлага болгон шүүгдэгч Д.Мөнгөнтулга, Ц.Энхбаяр, А.Болд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолтой С.Сүхбатад холбогдох 1818001420332дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Буянбаатарт холбогдох 1718004470023дугаартай эрүүгийн хэрэгт "Шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” прокурорын гаргасан дүгнэлтийг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2., 41.4 дүгээр зүйлийн 4.2.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолтой Н.Бат-Ирээдүйд холбогдох 1818008540539 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолтой С.Баттулгад холбогдох 1818001410535дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

19

4

22

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад