Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-03-27 10:36 53

2019.03.27                                                                       №09                                                                       Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 131 дугаар шүүгчийн захирамжтай Ц.Сайнхүүд холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 99 дугаар шүүгчийн захирамжтай Б.Баасансүрэнд холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хойшлов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар 1.д заасныг удирдлага болгон шүүгдэгч Б.Баасансүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Ганболдод холбогдох 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой М.Андрейд холбогдох 3 хавтасэрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

17

2

22

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад