Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019-04-08 11:23 24

2019.04.08                                                                                                                           Дархан сум

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар шийдвэртэй, "Христсайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагын нэхэмжлэлтэй Я.Нямсүрэн, Д.Пүрэвсүрэн нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэртэй, Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Б.Раднаабазарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар шийдвэртэй, Б.Отгонзулын нэхэмжлэлтэй "Шарын гол” ХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

8

-

8

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад