Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019-05-28 05:32 58

2019.05.27                                                                                                                                   Дархан сум

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дүгээр шийдвэртэй, "Альфаконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Чанцалдуламд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй, О.Даваанямын нэхэмжлэлтэй Э.Оюунсайханд холбогдох иргэний хэргийг хариуцагч Э.Оюунсайханы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 204 дүгээр шийдвэртэй, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй "Дөгжир-Инвест” ХХК, хамтран хариуцагч Д.Баярсайхан нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч "Дөгжир-Инвест” ХХК-ийн төлөөлөгч Л.Эрдэнэбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

8

2

4

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад