Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019-06-10 16:48 39

2019.06.10                                                                                                                            Дархан сум

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаар шийдвэртэй, "Альфаконстракшн” ХХК-н нэхэмжлэлтэй Н.Чанцалдуламд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 347 дугаар шийдвэртэй, Б.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй "Шарын гол” ХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэртэй, "Дарханцалам ББСБ”-н нэхэмжлэлтэй Т.Тунгалаг, Б.Ганхуяг нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлосон.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 331 дугаар шийдвэртэй, Д.Батсуурийн нэхэмжлэлтэй П.Байгалмаад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

7

-

12

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад