Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-06-20 04:41 55

2019.06.19                                                        №11                                                       Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой Д.Энхтайван, Б.Тэргэл нарт холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг насанд хүрээгүй хохирогч О.Нандин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв..

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 185 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шийтгэвэрийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолтой Д.Ганзам, С.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Соронзонболдод холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолтой Б.Цолмон, Б.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

17

2

15

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад