Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-11-22 07:37 91

2019.11.22                                                             №21                                                             Дархан

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 919 дүгээр шүүгчийн захирамжтай, С.Ундармаад холбогдох 1918003020393 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв..

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Ариунтуяад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ц.Ариунтуяаг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолтой Г.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д 34.16 дугаар зүйлийн 1.4 д заасныг тус тус удирдлга болгон хэргийг хянан хэлэлцүүлэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 13-ны 09:30 минутаас хянан хэлэлцэхээр товлов.

4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Машбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолтой Ш.Цоггэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Цэрэннадмидын өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв..

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 370 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан гомдолыг үндэслэн Н.Мөнхбаярт /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулсанаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

15

1

14

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад