Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-12-18 16:42 73

2019.12.18                                                                         №22                                                                         Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолтой А.Алтанбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Алтанбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 381 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч болон хохирогч нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Пүрэвдоржид холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13-.д зааснаар шийтгэвэрийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолтой Г.Нинжбадгарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д 34.16 дугаар зүйлийн 1.4 д заасныг тус тус удирдлга болгон хэргийг хянан хэлэлцүүлэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны 09:30 минутаас хянан хэлэлцэхээр товлов.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 381 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Авирзидэд холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-т/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13-.д зааснаар шийтгэвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Амаржаргалын танилцуулснаар хянанхэлэлцэв.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авч шийдвэрлэв.

7. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Лхамсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Амаржаргалын танилцуулснаархянан хэлэлцэв.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.5-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

18

2

16

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад