Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019-12-25 13:29 69

2019.12.25                                                          №23                                                          Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолтой Г.Нинжбадгарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Амартайванд холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дүгээр шүүгчийн захирамжтай, Ч.Оргилмаад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож прокурорын эсэргүүцлийг хүлээж авч шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолтой З.Хиенд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д 34.16 дугаар зүйлийн 1.4 д заасныг тус тус удирдлга болгон хэргийг хянан хэлэлцүүлэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны 11:00 минутаас хянан хэлэлцэхээр товлов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

8

1

7

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад