Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2020-03-18 18:13 89

2020.03.18                                                         №10                                                         Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Болдбаатарт /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр 4.1-т/ холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13-.д зааснаар шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Д.Дунгаамаа түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Дунгаамаад /Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар 1-т/ холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13-.д зааснаар шийтгэвэрийг хүчингүй болгож, зөрчилд холбогдогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Ариуболд, Б.Цолмон нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-1,

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Чанцалдулам, Б.Ундрах, П.Халиун нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1, 17.4-2.1, 17.4-1,

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Ирээдүйд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-1,

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой Н.Цэрэндуламд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой В.Янжмаад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

24

3

21

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад