Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2020-03-25 09:19 78

2020.03.25                                               №10                                               Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Мөнхболорт /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр 4.1, 6.20-7-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолтой С.Ихмөрөнд холбогдох 2018000000002 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1./

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар цагаатгах тогтоолтой Ч.Оргилмаад холбогдох1918006650470 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолтой Ё.Айдосд холбогдох 1918004530494 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолтой О.Дөлгөөн, А.Гансүх нарт холбогдох 2018000400009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Гансүх, өсвөр насны шүүгдэгч О.Дөлгөөн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1./

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

14

3

11

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад