Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2020-04-10 09:40 121

2020.04.10                                                                                                                           Дархан сум

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаар шийдвэртэй, "Элит-Үр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Төмөрбаатарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийдвэртэй, "Ньюкроп” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Төмөрбаатарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэртэй, Б.Хонгорзулын нэхэмжлэлтэй 12 дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хуралдуулахаар товлосон.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй, Т.Гандаваагийн нэхэмжлэлтэй "Ласти-Интернэшнл” ХХК-д холбогдох иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

9

3

6

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад