Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2020-05-20 17:34 59

2020.05.20                                                          №15                                                          Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дүгээр шүүгчийн захирамжтай Г.Баярлах, Д.Даваасамбуу, Т.Алтансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.3-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр цагаатгах тогтоолтой Н.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /13.11-2.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой З.Есөн-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.6-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолтой А.Тэмүүжин, Н.Төгөлдөр нарт холбогдох 201626010242 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлоор 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-2.1, 17.1-3.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шүүхийн тогтоолыг хэсгийг хүчингүй болгож хэргийг мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.Гантулгад /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар 3.1., 5-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /14.7-3.1., 5.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шийтгэвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолтой А.Уранцэцэгт холбогдох 1718000300474 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.4-2.2.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д 34.16 дугаар зүйлийн 1.4 д заасныг тус тус удирдлга болгон хэргийг хянан хэлэлцүүлэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны 14:00 минутаас хянан хэлэлцэхээр товлов.

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжтай М.Одонбаят холбогдох 1818006850001 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-2.1, 17.1-3.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шүүхийн тогтоолыг хэсгийг хүчингүй болгож ялтаны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

22

03

19

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад