Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2020-06-25 19:41 76

2020.06.25                                                                                                                     Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ариунболд, Б.Цолмон нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.2-2.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолтой Ө.Чулуунбатад холбогдох эрүүгийн хэрэг шүүгдэгчийн хүсэлтээр хойшлов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /13.5-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.4.д заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Ө.Чулуунбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10:30 минутад хянан хэлэлцэхээр товлов.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолтой О.Дөлгөөн, Б.Батчулуу, Б.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.3-2.2., 2.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 433 дугаар шүүгчийн захирамжтай Э.Алтаннаранд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.4-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолтой Н.Даваанямд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-2.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой А.Болорсүх, М.Отгонбаяр, С.Очирбат нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /22.1-1., 22.8-1.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.4.д заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч А.Болорсүх, М.Отгонбаяр, С.Очирбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 минутад хянан хэлэлцэхээр товлов.

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолтой О.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-2.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолтой Н.Сэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.3-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаар шийтгэвэртэй М.Алтантуяад холбогдох зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /5.2-1.1, 1.4, 1.5.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

9

32

5

57

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад