Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 09 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2020-09-23 17:32 78

2020.09.23                                                     №20                                                     Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолтой Б.Баярцогт, Б.Ганбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.2-1., 11.6-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д 34.16 дугаар зүйлийн 1.4 д заасныг тус тус удирдлга болгоншүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 14-ний 09:30 минутаас хянан хэлэлцэхээр товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолтой Г.Цогжавхланд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолтой У.Чойжамцад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-2.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 309 дугаар шийтгэх тогтоолтой Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17-2.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч эрх бүхий албан тушаалтан Э.Тайванбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Хангалд /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар 29.1-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /14.7-2.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэвэрийг хэвээр үлдээж, эрх бүхий албан тушаалтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Отгонцэцэгт /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5/-т холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /14.7-5.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж, зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой А.Болорсүх, М.Отгонбаяр, С.Очирбат нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай анийн /22.1-1., 22.8-1.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1-д., 34.16 дугаар зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлга болгоншүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 10 дугаар сарын 14-ний 14:00 минутаас хянан хэлэлцэхээр товлов.

8. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Алтанзулд /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5., 51/-т холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /14.7-5.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолтой Г.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.1-2.4.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

9

12

1

11

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад