Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2020-12-09 12:11 162

2020.12.09                                                        №24                                                       Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолтой Ш.Өлзийсайхан, П.Сүхбаатар, Ш.Оюун-Эрдэнэ, Ш.Цоггэрэл, Ж.Цэрэннадмид нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.12-1,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дугаар шийтгэх тогтоолтой Б.Баярцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.3-3.1., 23.2-1,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 898 дугаар шүүгчийн захирамжтай Л.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-1,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 913 дугаар шүүгчийн захирамжтай Р.Эрдэнэбаяр, Э.Ундрал, Б.Батцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.4-2.2,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 969 дугаар шүүгчийн захирамжтай Ц.Энхбатад холбогдох 2018000000389 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.6-1,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Лхагвачимэг, И.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.3-2.2., 2.1., 17.10-1,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэвээр үлдээж, эрх бүхий албан тушаалтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

24

1

23

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад