2021.01.13 №01 Дархан
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолтой Н.Пүрэвсүрэн, Ж.Очирсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2020 оны 11 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн /24.6-.2.2.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолтой У.Балжиннямд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.6-1.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаар шүүгчийн захирамжтай Б.Мөнхзулд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.6-2.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Хишигбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн /12-1-4.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолтой Н.Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Зөрчлийн тухай хуулийн /12.1-4.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжтай Г.Лутсүхэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Зөрчлийн тухай хуулийн /11.4-1.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд
оролцогчдын талаарх мэдээлэл
Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо |
ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо |
ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо |
ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо |
Нүүдэллэн ажилласан эсэх |
6 |
13 |
0 |
13 |
- |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном