Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2021-02-05 02:11 103

2020.02.03                                                                    №02                                                                    Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Эрдэнэчимэгт /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар 5-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /14.7-5.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж, зөрчилд холбогдогчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Түмэнбаярт /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар 5-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /14.7-5.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж, зөрчилд холбогдогчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолтой Д.Лутбаярт холбогдох 20188000360038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /20.7-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолтой Г.Ган-Эрдэнэд холбогдох 2018000000387 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.1-2.4.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолтой А.Хүрэлбатад холбогдох 2018002530205 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.7-2.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолтой С.Ганцэцэг, У.Энхтуяа нарт холбогдох 1918008830335дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /17.3-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

16

1

15

-

 Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад