Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2021-02-05 15:36 74

2021.02.05                                                                                                       Дархан сум

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1238 дугаар шийдвэртэй, С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, С.Тулгад холбогдох иргэний хэргийг хариуцагч С.Тулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1286 дугаар шийдвэртэй, Ш.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй "Инноваложистик” ХХК, Хонгор сум дахь салбарын Шохойн үйлдвэрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч А.Тогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1229 дүгээр шийдвэртэй, Н.Даваадуламын нэхэмжлэлтэй Б.Гонгоржавд холбогдох иргэний хэргийг хариуцагч Б.Гонгоржавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй, С.Гүлзигаагийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Кулия болон прокурор Ц.Цэен-Ойдов нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй, Х.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй "Тотал импекс” ХХК, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Ариунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэртэй, Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч А.Тогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Хянан шийдвэрлэхээр зарласан шүүх хуралдааны тоо

Нийт хэргийн оролцогч

Үүнээс

Шүүх хуралдаанд биечлэн оролцсон оролцогчдын тоо

Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан оролцогчдын тоо

Цахимаар оролцсон оролцогчдын тоо

6

18

13

3

2

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад