Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2021-02-17 10:40 58

2021.02.17                                                        №3                                                        Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 321 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн "Цэнхэр далайн эрдэнэ” ХХК-нд /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар 2-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /5.13-2.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 320 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн "Дархан гэрэл” ХХК-нд /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар 2-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /5.13-2.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой С.Энхцогтод холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.6-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

7

1

6

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад