2021.03.17 №5 Дархан
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой Х.Бямбадорж, С.Мөнхбаяр нарт холбогдох 2018002350259 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Эрүүгийн тухай хуулийн /17.12-2.2., 2.4.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хүчингүй болгож прокурорт буцааж шийдвэрлэв.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар шүүгчийн захирамжтай ялтан Б.Амарболдод холбогдох ШШГА-тай холбоотой материалыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Эрүүгийн тухай хуулийн /11.1-2.1.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолтой Б.Бүрэнзаяад холбогдох 2018004120418 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн /27.10-3.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д 34.16 дугаар зүйлийн 1.4 д заасныг тус тус удирдлага болгон хэргийг хянан хэлэлцүүлэх шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09:30 минутад хийхээр хойшлуулав.
4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Батзаяад /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар 4.1-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Зөрчлийн тухай хуулийн /5.4 дугаар 4.1/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж зөрчилд холбогдогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолтой Г.Ганбаатарт холбогдох 2018004420499 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн /11.6-2., 11.7-1.3.,/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хүчингүй болгож прокурорт буцааж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд
оролцогчдын талаарх мэдээлэл
Хянан шийдвэрлэхээр зарласан шүүх хуралдааны тоо |
Нийт хэргийн оролцогч |
Үүнээс |
||
Шүүх хуралдаанд биечлэн оролцсон оролцогчдын тоо |
Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан оролцогчдын тоо |
Цахимаар оролцсон оролцогчдын тоо |
||
5 |
25 |
1 |
1 |
0 |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном