Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2021-04-01 07:38 53

2021.03.31                                                                №6                                                                Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолтой С.Жарденбек-д холбогдох 2018000000456 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /11.4-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолтой Б.Бүрэнзаяад холбогдох 2018004120418 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /27.10-3.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 64 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Л.Гансүрэнд /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар 2-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /5.13 дугаар 2.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэврийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Батзаяад /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар 4.1-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /5.13 дугаар 2.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэврийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 114 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ган-Эрдэнэд /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар 5-т/ холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн /14.7 дугаар 5.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Хянан шийдвэрлэхээр зарласан шүүх хуралдааны тоо

Нийт хэргийн оролцогч

Үүнээс

Шүүх хуралдаанд биечлэн оролцсон оролцогчдын тоо

Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан оролцогчдын тоо

Цахимаар оролцсон оролцогчдын тоо

5

16

6

0

2

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад