Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2021-04-07 08:32 40

2021.04.07                                                                  №7                                                                  Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Сүхбаатарт холбогдох 2018004140404 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /24.6-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой Б.Оюун-Ундраад холбогдох 2005023901320 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /17.1-1.3.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой Г.Лутсүхэд холбогдох 20180000000403 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /11.4-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэврийг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Хянан шийдвэрлэхээр зарласан шүүх хуралдааны тоо

Нийт хэргийн оролцогч

Үүнээс

Шүүх хуралдаанд биечлэн оролцсон оролцогчдын тоо

Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан оролцогчдын тоо

Цахимаар оролцсон оролцогчдын тоо

3

16

5

0

0

  

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад