Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2021-05-12 08:15 95

2021.05.12                                                                  №9                                                                  Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 203 дугаар шүүгчийн захирамжтай Э.Төгөлдөр, Э.Золбоо нарт холбогдох 2118000180053 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /20.7-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой П.Лут-Очирт холбогдох 2018002690466 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /17.3-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д 34.16 дугаар зүйлийн 1.4 д заасныг тус тус удирдлага болгон хэргийг хянан хэлэлцүүлэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 05 дугаар сарын 19-ний 09:00 минутаас хянан хэлэлцэхээр товлов.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой В.Буянбадрах-д холбогдох 2018004750015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /11.6-2., 11.7-1.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой Х.Баянжаргал, Н.Гаравсан нарт холбогдох 2118000000032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /11.6-1., 11.1-2.4., 17.1-2.1/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолтой Б.Мөнх-Эрдэнэд холбогдох 2118000000044 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар илтгэснээр илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /11.6-2., 11.7-1.1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Хянан шийдвэрлэхээр зарласан шүүх хуралдааны тоо

Нийт хэргийн оролцогч

Үүнээс

Шүүх хуралдаанд биечлэн оролцсон оролцогчдын тоо

Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан оролцогчдын тоо

Цахимаар оролцсон оролцогчдын тоо

5

24

5

2

8

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад