Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2021-05-19 10:45 108

2021.05.19                                                             №10                                                             Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой П.Лут-Очирт холбогдох 2018002690466 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /17.3-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолтой Х.Анхтамирт холбогдох 2118000000019 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /11.3-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолтой Г.Хадхүүбаяр, Д.Амарсайхан нарт холбогдох 2018000000366 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /17.1-1., 17.8-1., 23.1-1.,/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолтой Г.Төгсөөд холбогдох 20188000000477 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн тухай хуулийн /11.6-2., 17.1-1.1/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Хянан шийдвэрлэхээр зарласан шүүх хуралдааны тоо

Нийт хэргийн оролцогч

Үүнээс

Шүүх хуралдаанд биечлэн оролцсон оролцогчдын тоо

Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан оролцогчдын тоо

Цахимаар оролцсон оролцогчдын тоо

4

21

5

0

6

  

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад