Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

        2016 оны 05 сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулиар Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байршиж үйл ажиллагаа явуулж байна.

       Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ньДархан-Уул аймгийн Дархан суманд байршин Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийн бүх нэгжийн иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан:анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан шийдвэрлэх,хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх,давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах,хуульд заасан бусад бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэн ажиллана.

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгч нар томилогдсон бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөх журмын дагуу тангарагаа өргөн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэллээ.

        Тус шүүх нь шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал, С.Оюунцэцэг, шүүгчийн туслах Ч.Болормаа, Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул гэсэн 7 хүний орон тоотойгоор ажиллаж байна.

"Алсын хараа

        Бид оюунлаг, чадварлаг, хүнлэг, хөдөлмөрч, мэргэшсэн, мэдрэмжтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй, хариуцлагатай байж, шүүхийн үйлчилгээг хуулийн дагуу иргэд, олон нийтийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанартай, түргэн шуурхай хүргэж ил тод, нээлттэй, шударга байдлыг эрхэмлэсэн тэргүүний шүүх болох явдал юм.

"Эрхэм зорилго”

       Бидний эрхэм зорилго хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэрэг маргааныг шийдвэрлэх замаар эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэний эрх зүйн ухамсар соёлыг дээшлүүлэхэд оршино.

"Зорилт”

        Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийнзорилго, зорилт, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, санаачлагатай сахилга, хариуцлага, ёс зүйтэй байж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт ахиц гаргаж ажиллахад оршино.

 

ШҮҮГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА 

 

ШҮҮГЧ  Л.АМАРСАНАА

- 1980 онд Өвөрхангай аймаг, Хужирт сумын 10 жилийн сургууль,

- 1991 онд Хууль цаазны дунд сургууль,

- 1995 онд МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургуулийг тус тус төгссөн.

- 1991 оны 07 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 23 хүртэл Хэнтий аймгийн шүүхийн Нарийн бичгийн дарга,

- 1991 оноос 1992 он хүртэл Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүгч,

- 1992 оноос 1996 он хүртэл Үйлдвэрлэл худалдааны "Чандмань ББХК"-д Хуулийн зөвлөх,

- 1996 оноос 2004 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

- 2004 оноос 2007 он хүртэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

- 2007 оноос Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч,

- 2013 оны 12 сарын 18-наас Монгол улсын Ерөнхийлөгчийн 199-р зарлигаар Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч,

- 2014 оны 07 сарын 07-ноос 2015 оны 07 дугаар сарын 01 хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчээр,

- 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

- 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

ШҮҮГЧ С.ЭНХЖАРГАЛ

- 1984 онд МУИС-ийн Хууль Зүйн анги төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

- 1994 оноос 1999 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

- 1999 оноос Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч,

- 2013 оны 12 сарын 18-наас 2015 оны 07 дугаар сарын 01 хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчээр,

- 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

- 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

ШҮҮГЧ С.ОЮУНЦЭЦЭГ

- 1981 онд Хууль цаазын дунд сургууль,

- 1995 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль.

- 2003 онд Удирдлагын академи төгссөн, дээд боловсролтой, эрх зүйч,

төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрх зүйн магистр.

- 1981-1982 онд Дундговь аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга.

- 1982-1985 онд Дундговь аймгийн хэсгийн ардын шүүхийн шүүгч.

- 1985-1992 онд Дундговь аймгийн шүүхийн байнгын шүүгч

- 1995-1997 онд Төрийн хянан шалгах хорооны хянан байцаагч.

- 1997-2007 онд Дундговь аймгийн шүүхийн шүүгч

- 2007 оноос Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч

- Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,

- Шүүхийн тэргүүний ажилтан, МЗХ-ны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалиар тус тус шагнагдсан.

- 2013 оны 12 сарын 18-наас 2015 оны 07 дугаар сарын 01 хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчээр,

- 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

- 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. 


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад