Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хуулийн нэмэлт өөрчлөлт

2017-04-21 08:12 380

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 01 сарын 26 өдөр                                                                                                     Төрийн ордон, Улаанбаатар хот 

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "өмчлөгч” гэсний дараа "арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд” гэж, 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсгийн "шүүхээр” гэсний өмнө "арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсгийн "Цахим хэлбэрээр” гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр” гэж, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн "шүүхийн” гэснийг "шүүх, арбитрын” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА            М.ЭНХБОЛД

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад