Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2017-09-25 05:41 45

2017.09.25                                                                       №29                                                                        Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 05 дугаар сарын 26-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичсэн гомдлоорД.Бадюутад /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаарзүйлийн 148.3/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Д.Бадюутад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 07 дугаар сарын 26-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн бичсэн гомдлоор Б.Баяржаргал, Б.Баярсайхан нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Б.Баярсайхан, Б.Баяржаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 18-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн бичсэн гомдлоорД.Золбоод /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Д.Золбоод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10:50 цагт хянан хэлэлцэхээр товлов.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 25-ныөдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 496 дугаартай "Ялыг нийцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгчийн бичсэн гомдлоор С.Сайнтөрд холбогдох материалыг шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон С.Сайнтөрд холбогдох "Эрүүгийн хууль буцаан хэрэглэх ажиллагаанд гаргасан гомдол”-г хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11:30 цагт хянан хэлэлцэхээр товлов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

3

3

20

-

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад