Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮГЧДИЙН САЛБАР ХОРООНООС СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-10-06 18:03 35

       Монголын шүүгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар хорооноос 2017 оны 10 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны шүүх, аймгийн прокурорын газар, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллагуудын дунд шатар, дартс, гар бөмбөг гэсэн төрлүүдээр спортын арга хэмжээ зохион явууллаа.

Тэмцээн гар бөмөг, шатар, дартс гэсэн төрлүүдээр явагдаж, Шатрын төрөлд:

·Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат алтан медаль

·Өмгөөлөгч Ч.Булган мөнгөн медаль,

·Өмгөөлөгч Б.Чинбаатар хүрэл медаль,

Дартсын төрөлд /эр, эм/

·Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн шүүгч, Б.Манлайбаатар, шүүгчийн туслах О.Орхончимэг нар алтан медаль

·Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат, туслах н.Солонго нар мөнгөн медаль

·Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал, мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Дарханбаяр нар хүрэл медаль

Гар бөмбөгийн төрөлд:

·Дархан-Уул аймгийн Прокурорын газар алтан медаль

·Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг мөнгөн медаль

·Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнуулав.


Амжилттай оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэе.


 
Монголын шүүгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар хороо

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад