Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 18 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-10-10 08:32 32

       Хэвлэл мэдээлэл, олон нийт, сургалт судалгаа зохион байгуулалт хариуцсан ажлын хэсгийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн багш, сурагчдад Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах О.Орхончимэг "Эрүүгийн хуулийн үзэл баримтлал”, "Насанд хүрээгүй этгээдүүдээс үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа "Шүүхийн шинэтгэлийн үр дүн болон цахим аппликейшн тус тус танилцуулж сургалт, мэдээлэл зохион байгууллаа.

      Тус сургалтанд 12 дугаар ангийн 64 сурагчид хамрагдсан бөгөөд сургалтын үед гэмт хэргийн төрөл, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар зэргийг нэг бүрчлэн тайлбарлан өгч, сурагчдын асуусан асуултуудад хариулт өглөө.

          Сургалтын төгсгөлд нийгмийн ажилтанд хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар гомдол нэхэмжлэл гаргах, хүүхдийн эрхийг хамгаалах талаархи засгийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хорооны засаг даргын үүрэг болон шүүхийн хаяг, байршил, цахим хаяг бүхий гарын авлага, эрүү, иргэний хэрэгт давж заалдах гомдол гаргах тухай, Эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн гол өөрчлөлт, онцлог, шүүхийн шинэтгэл 10 үр дүн зурагт хуудас тарааж өглөө.

Сургалтанд хамрагдсан 18 дугаар сургуулийн нийт багш, сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад