Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“АЖЛЫН ГАЗРЫН СТРЕСС, ӨӨРИЙН ҮНЭЛЭМЖ БА САХИЛГА БАТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-02-26 10:44 144

Цагдаагийн сэтгэл зүйч, Цагдаагийн дэслэгч Д.Ариунзаяа нь Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн тамгын газартай хамтран 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчдад "Өөрийн үнэлэмж ба сахилга бат” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтаар хүнтэй хэрхэн зөв харилцах, стресс түгшүүрээс өөрийгөө яаж хамгаалах цаашлаад өөрийгөө үнэлэх үнэмлэмжийг бусдад яаж илэрхийлэх талаар мэдээллийг өгсөн үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын дараа шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид тухайн сэдвээр сонирхсон асуултаа асууж харилцан ярилцаж, сонирхолтой, ач холбогдолтой сургалтыг зохион байгуулсан Цагдаагийн сэтгэл зүйч, Цагдаагийн дэслэгч Д.Ариунзаяад баярласнаа илэрхийлэн талархал гардууллаа.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад