Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАРЫГ ТОМИЛСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГЫГ УНШИЖ СОНСГОЛОО

2019-03-04 14:35 33

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатарыг Ерөнхий шүүгчээр томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай Ерөнхийлөгчийн зарлигыг уншиж сонсгон, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тамга тэмдгийг гардууллаа.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатарт нийт шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид хүндэтгэл үзүүлэн халуун баяр хүргэлээ.

Уг үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга мөн Дархан-Уул аймаг дахь прокурорын газрын Ерөнхий прокурор нар оролцлоо.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад