Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2019” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

2019-05-01 19:40 95

 

Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл хамтран жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн Про Боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулагдахаар болж 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн "Дархан зах”-ын нэг цэгийн үйлчилгээний төвд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх нь иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор оролцлоо.

Тус өдөрлөгт Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатын шүүх, Дархан-Уул аймгийн прокурорын газар, өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн өдөрлөг болж өндөрлөлөө.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад