Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ НЬ НИЙТ ШҮҮГЧ АЖИЛЧДЫНХАА ДУНД “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-04 09:48 90

Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн тамгын газар нь эх үрсийн баярыг тохиолдуулан 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр "Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн үндсэн зорилго нь "Гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бие биенээ хайрлах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэх”-д оршино.

Тус өдөрлөгт нийт шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид гэр бүлээрээ оролцон нэгэн өдрийг гэр бүл, хамт олныхоо хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, энхрий бяцхан үрсийн дунд хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулж гарын бэлгийг гардуулсан халуун дулаан уур амьсгалаар дүүрэн нэгэн сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээлээ.


 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад