Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ШУДАРГА ЁСНЫ ЭЛЧ” ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

2019-06-06 09:48 54

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргалыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Шударга ёсны элч” тэмдгээр шагнагдсаныг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Тамгын газрын дарга Д.Ууганбаяр гардууллаа.

Уг үйл ажиллагаанд Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын ажилчид оролцон С.Энхжаргал шүүгчид хүндэтгэл үзүүлэн халуун баяр хүргэлээ.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал нь "Миний хийсэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байна” гээд ажлын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийллээ.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад