Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-01 11:51 42

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” хэсэгтэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэв журмын хэрэгжилт, тулгарч буй бэрхшээл, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг авч хэлэлцлээ.

Уулзалт ярилцлагад Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Л.Амарсанаа, Тамгын газрын дарга, захиргааны ажилчид Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Н.Батхишиг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа, дэг сахиулагч нар оролцож Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан мэдээллээ солилцлоо.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад