Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ГАМШГИЙН ТАЛААРХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-11-29 17:22 87

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас АССУСАХ мэргэжилтэн Ахмад Н.Наранцэцэг тус шүүхийн тамгын газартай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчдад гамшгийн тухай ойлголт болон болзошгүй эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мөн гамшгийн үеийг хэрхэн аюул эрсдэл багатай даван туулах талаар ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Сургалтын дараа шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид тухайн асуудлаар сонирхсон асуултаа асууж харилцан ярилцаж, сургалтыг зохион байгуулсан Онцгой байдлын газрын АССУСАХ мэргэжилтэн Ахмад Н.Наранцэцэгт баярласнаа илэрхийллээ.


 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад