Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВАХ ЭРХ-2019” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

2019-12-10 07:52 99

Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан "Хууль зүйн туслалцаа авах эрх-2019” өдөрлөг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "Дархан зах”-ын нэг цэгийн үйлчилгээний төвд 10:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдлаа.

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх нь иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор оролцож нийт 84 иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Тус өдөрлөгт Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатын шүүх, Дархан-Уул аймгийн прокурорын газар, өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн өдөрлөг болж өндөрлөлөө.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад