Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2020-01-09 17:55 66

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхээр ажиллаж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Шүүхийн захиргааны хүний нөөц хариуцсан ахлах референт Т.Наранбат, Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, Шүүхийн захиргааны хяналт-шинжилгээ хариуцсан референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 1 дүгээр сарын 9-нд хүрэлцэн ирж ажиллаж байна.

Ажлын хэсэг нь Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж байна.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад